2020.04.07

О.Баасанхүү: Үнэхээр хэцүү боломжгүй байгаа бол сонгуулиа хойшлуулая

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.07) нэгдсэн  хуралдаанаар гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү 

Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд Улаанбуудай гадаадаас авна гээд ярингуут Орос автоматаар бид гурилаа өгөхгүй ээ гэж байгаа. Дайн болж болно. Дайнд олонх нь хохирч цөөнх нь хождог. Дайны хажуугаар дажин ч гэж үг байдаг. Үнэхээр гурил будаа, цагаан будаагаа нөөцөлъё гэж байгаа бол энэ өөр асуудал. Бид эдгээрийг үйлдвэрлэдэггүй. Нөөцлөөд агуулахдаа байлгаж байя татвараас чөлөөлөе гэвэл болно.

Өнөөдөр бид зарим сургуулиа нээгээд зарим сургуулиа хэдэн сарын дараа нээх гэдэг ч юм уу энэ асуудлаа яримаар байна. 5 минутын оношлуур гэж юу юм нэг жилийн оношлуур гэж юу юм тэрийг хэрхэн  татвараас чөлөөлөх вэ гэдгйг яримаар байна. Үнэхээр хэцүү боломжгүй байгаа бол сонгуулиа  хойшлуулая. Сонгууль болохоор нээлттэй тэгж сурталчилгаа хий гээд байдаг.Төрийн ордондоо ороод суухаараа болохгүй байна 6 сарын дараа хэцүүднэ гээд байдаг.