2020.11.27
С.Чинзориг: Дөврөн аймгаас 40.000 тонн мах бэлтгэх ажил хэр явагдаж байна вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
Энэ жил өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байна. ХАА сайдтай оторчдыг хөөж туухгүй байлгахад анхаарахыг зунаас хойш ярьж байгаа. Зөвхөн отрын бүс нутагт өвөлжиж байгаа оторчдыг хөөж туухгүй байх шийдвэр гаргасан нь өрөөсгөл болсон байна.
Цаашдаа бүс нутагтаа өвс, тэжээлийг бэлддэг байх талаар ямар арга хэмжээ авах вэ? Өвөлжилт хүндрэхтэй холбоотой Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай аймгуудаас 40.000 тонн мах бэлтгэх чиглэл гаргасан. Энэ бэлтгэл ажил ямар үр дүнтэй байна вэ?
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
Отрын бүс нутагт ЗГ-ын тэмдэглэлд отроор явж байгаа бүх малчдыг хөөж туухгүй байх ёстой. Өвс тэжээлийн хувьд энэ хуулийн төслөөрөө бүх төрлийн үрийг чөлөөлж байгаа. Ер нь бид таримал ургамлыг дэмжихгүй бол улаан буудайн тариалалтанд сөргөөр нөлөөлөх төлөв байдал харагдсан.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10