2020.11.27
Ц.Даваасүрэн: Иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Дотоодын НӨТ-ийн асуудлыг яах вэ гэж асуух гэж байсан ч Ч.Хүрэлбаатар сайдын ярианаас чөлөөлөгдөөд явах байна гэсэн хариултыг сонслоо. Тогтоолын төслийг дэмжиж байна. Хүнсний хангамжид сайнаар нөлөөлнө. Хэдийгээр хүнсний хангамж сайжирсан ч худалдан авч чадахгүй байгаа иргэд бий болж байгааг анхаарах ёстой. Өдрийн орлогоороо амьдардаг, ЖДҮ эрхэлж байгаа, үйлчилгээний салбарынханд маш хүнд нөхцөл үүссэн байна. Гэр хорооллынхон түлээ, нүүрсээ авч чадахгүй байна.
Хүүхдийн мөнгө авсан ч, өмнө нь өдрийнхөө орлогыг оллоо ч амьдрал нь хүрэлцдэггүй олон айл өрхүүд байгаа. Тийм учраас төсөв батлахтай холбогдуулж ЖДҮ-ийн хүндрэлд арга хэмжээ авах асуудал үүсч магадгүй юм. Хөл хорионы энэ үед хүнд өвчтэй байгаа иргэд дээрээ анхаарч хамгаалах тал дээр анхаараад, харин бизнесийн үйл ажиллагааг хэвийн болгох тал руу явах хэрэгтэй байна. Хэчнээн бид татварын хөнгөлөлт хийсэн ч, худалдан авч чадахгүй иргэд бий болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10