2020.11.27
Э.Бат-Амгалан: Импортоор улаанбуудай авах шаардлагатай юу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан асуулт асуулаа.
Надад хоёр тоо баримт байна. Монгол Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306.000 тонн цэвэр, энэ жилийн урьдчилсан балансаар 487.6 мянган тонн улаанбуудай хураан авах боломжтой. Дотоодын улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн гэсэн тоон судалгаа байна. Урьдчилсан балансаас харахад 2020, 2021 оны хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудайн нөөц байна гэж харж байна. Тэгэхээр импортоор хүнсний улаанбуудай авах шаардлага байгаа юу? Холбогдох тооцоо судалгааг нь хийсэн үү? Хэдий хэмжээнийн улаанбуудай авах шаардлага үүсээд байна вэ?
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед импортыг далимдуулан гурилын үйлдвэрүүд ихээр нөөц бүрдүүлэн татаж дотоодын улаанбуудайн зах зээлгүй болгох, үнэгүйдүүлэх байдал үүсэх вий гэсэн болгоомж байна.
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
Ургацын урьдчилсан балансаар 487.000 тонныг хураан авах боломжтой гэж үзсэн. Энэ нь намрын арван сард цасанд даруулсан, ургац алдсан асуудал байгаа. Энэ жил 38.6 мянган тонн буудай Гурилын үйлдвэрт нийлүүлэгдээд байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10