Ц.Мөнх-Оргил: Оффшор бүсэд одоогоор 42 улс багтаж байна
Өнөөдөр УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн талаар ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ.
Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
"Оффшор бүсэд хамаарах, түүний нутаг дэвсгэрийг засгийн газар тогтооно гэвэл маш бүрхэх зүйл болно. Яг оффшор бүс гэж яг юуг хэлж байгаа, хэнийг хэлж байгааг мэдэхгүйгээр УИХ-ын гишүүд яаж хууль батлах юм бэ. Засгийн газар нь тогтоох юм бол тэгээд бид энэ хууль гаргах хэрэг байна уу. Яг аль улсыг хэлж байгаа юм? АНУ юмуу, Панам аа хэлээд байгаа юмуу? Би мэдэхгүй байна шүү дээ"
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил
"ОУВС, Шударга татварын төлөө холбоо ОУТББ, OECD ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага гэсэн гурван байгууллага гурван талаас нь судалж, 15 шалгуураар жил бүр улс орнуудыг жагсаалтыг гаргаж байна. Жишээ нь хөрөнгө нуух боломжтой 42 улс байна гэсэн жагсаалт гаргасан байна. Улсуудын нэр нь нээлттэй интернетэд байгаа" гээд нэр улсуудыг нэрлэв.