Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтнуудын эрхийг хязгаарлах төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2013.01.17

Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтнуудын эрхийг хязгаарлах төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрээр улс төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль боловсруулсан байна.

Тодруулбал УИХ, Засгийн газрын гишүүн, Тамгын газар, агентлагийн дарга нарын эрх үүргийн хэмжээнд хэрэгжих юм байна.

Түүний боловсруулсан хууль төрийн өндөр албан тушаалтан гэгдэх 100 гаруй хүнд хамаарах гэнэ.

Төсөлд тусгаснаар төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад үл хөдлөх хөрөнгө эзэмших, гадаадын компаниудын хувьцааг эзэмших, худалдан авах олон улсын чанартай банкинд харилцах болон хадгаламжийн данстай байх, гадаадын банкинд зээлтэй байхыг хоригложээ. Түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр архи тамхины үйлдвэрлэл эрхлэх, энэ чиглэлийн импортлогч аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшихийг, казино, гадаадын эмнэлэгт улсын зардлаар эмчлүүлэхийг хориглохоор тусгажээ. Мөн гадаад эхнэр, нөхөртэй хүн байвал ханиа Монгол Улсын иргэн болгосон байх шаардпагатай гэж хуульчилсан байна.