2023.05.04
Ц.Туваан: Системийн авлигаас үүдэлтэй, ард түмний амьдрал хүнд байна
УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Хуулийг дэмжиж байна.Ард түмний амьдрал хэцүү байна. Юмны үнэ өссөн, авч байгаа цалин нь амьдралд хүрэхгүй байна.Товчхондоо ажиллаж байгаад ядуураад байна. Энэ өвөл хатуу өвөл боллоо. 4 сар нэг ч өдөр өөдөлсөнгүй, мал их хоргодлоо. Бэлчээрийн доройтол, цөлжилт гамшгийн түвшинд хүрлээ.Тариаланчид бас хүнд байдалд байна. Монгол Улс хаврын хачиг, ховолзондоо, хамуундаа баригдсан төлөг борлон шиг байна. Энэ бол системийн авлига. Бүх зүйл ялгамжтай байна. Цалин, тэтгэвэр гэх мэт. Жишээ нь багш, эмч нарын цалин 200 мянган төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Үүнд ард түмэн дургүй байна. Дарга, цэрэг нь баян амьдарч байгаад иргэд бухимдаж байна. Сайн өөрчлөлт явах хэрэгтэй. Энэ асуудал шийдэгдэхэд ард түмэн баян чинээлэг амьдрахад болохгүй зүйл байхгүй. Ямар ямар албан тушаалтнууд хамрагдаж байна. Даргын гэр бүл, үр хүүхэд гэсэн ялгамжтай зүйл Үндсэн хуультай зөрчилдөх үү.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn