2023.05.04
Х.Булгантуяа: Энэ хууль батлагдсанаар авлига буурах уу
УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Төрийн алба, улс төрд хүмүүс яагаад орох гээд юм бэ, мэдээлэлд ойр, ашигтай учраас энэ албанд хүмүүс хошуураад байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий. гэхдээ төрийн албан хаагч бүр, Улс төрч хүн бүр авлига авдаг, албан тушаалаа ашигладаг биш ээ. Гишүүн бүр төрийн санг тоноод байгаа юм биш. Үүнийг цэгцлэхийн тулд гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Барууны зарим оронд гишүүд нь гудамжинд явж байхад хүмүүс таньдаггүй.300 гаруй гишүүд байдаг, хэн ч танихгүй, жирийн нэг ард түмний төлөөлөл байдаг. Харин өнөөдөр манай гишүүдийн талаар иргэд өөрөөр хардаг.
Авлигатай хатуу тэмцэнэ гээд хаа нэг газраас эхлэх ёстой.Бид дээрээсээ үлгэрлэх ёстой.Шилжилтийн үеийн хатуу зохицуулалт гэж харж байна. Жирийн ард түмний төлөөлөл 20-30 сая төгрөгөөр сонгуулиа хийдэг болчихсон үед ард түмний итгэл төрөх байх. Х.Нямбаатар сайд ОУ-ын авлигалын индексийг бууруулах ажлыг Засгийн газарт ахалж байгаа. Бидэнд ямар зөвлөгөө өгсөн бэ. Авлигын индекс хэзээ буурах вэ. Энэ асуудал шийдэгдэхгүй бол хэн хөрөнгө оруулалт хийх вэ. ОУ-д нэр хүндээ өсгөхөд авлигын индексээ бууруулах ёстой. Хууль батлагдсанаар авлига буурах уу.
Түүний асуултад ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn