Ж.Батзандангийн санаачилсан оффшортой тэмцэх хуулийг МАН дэмжинэ гэв
2016.05.18
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Ж.Батзандангийн санаачилсан оффшортой тэмцэх хуулийг МАН дэмжинэ гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "2013 онд УИХ-д өргөн барьсан уг хуулийг бараг 3 жил орчим дарагдуулсан. МАН-ын бүлэг уг хуулийг хэлэлцэхийг бүрэн дэмжинэ” гэлээ.