2023.10.26
Ц.Сандаг- Очир: Хойшлуулшгүй ажиллагаа нэрийн доор баривчлагдаад эрх нь зөрчигдсөн иргэдийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Сэтгэл санааны хохирлыг бид тооцдог болсон. ХЭҮК-ийн илтгэл тайлангаас харахад 382 хүнээс гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан гэх үндэслэлийг дангаар нь хэрэглэсэн 352 хүнийг баривчилсан боловч 24-48 цагийн дараа сулласан.
Энэ тохиолдолд тухайн цагдан хоригдсон улсуудын сэтгэл санааны хохирлын асуудал нь хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн орох вэ. Хүний эрхийн зөрчил чинь ерөөсөө л энэ шүү дээ. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад ,Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн хариулт өглөө