2021.10.14

Ж.Сүхбаатар: Шүүхийн гаргасан шийдвэр бүхэн эцсийнх

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа. 

Ял завшуулах нөхцөл үүсчих вий гэж санаа зовж байгаа. Одоогийн байгаа буцаадгаар ял завшуулна, хэлмэгдүүлнэ, барьцаална. Буцаахаа болих үед барьцаалж чадахаа болино, хэлмэгдүүлж чадахаа болино. Ял завших гэдгийн цаана хоёр зүйл яваад байна. Авилгаар ял завшиж байна, ур чадваргүй сул дорой байдлаасаа болж завшуулж байгаа. Авилга аль ч системд ажилладаг. 

Одоо энэ яриад байгаа процессд Монголын онцлогыг ярих боломжгүй. Гурван шатны шүүх дээр бууу ойлголт байдаг. Анхан шатны шүүхээр юмыг ангилж байгаа. Тэр анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн байх ёстой.