2023.10.26

Д.Сарангэрэл: Нийгэмд шүүхийн нэр хүнд унаж, шүүх засаглалд итгэхгүй болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Хууль зүйн сайд томилогдоод удаагүй байгаа ч өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлаар хуулийн төслүүдийг шуурхай оруулж ирэн хэлэлцүүлж байгаад талархаж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гэхээсээ илүүтэй, шүүх засаглалтай холбоотойгоор иргэдийн зүгээс тавьж байгаа асуудлаар холбогдох хүмүүсээс хариулт авъя гэж бодлоо.

Иргэдийн дунд шүүхийн нэр хүнд муу байна. Дэлхий дахинд хар цагааныг дэнсэлдэг газар нь шүүх. Үүнд мэдлэг, боловсролтой бүхэл бүтэн нэг салбар, бүхэл бүтэн нэг мэргэжил буюу бие даасан хараат бус шүүх засаглал байна. Энэ нөхцөлд байдлыг засаж залруулахад дутуу, дулимаг зүйл байна гэж сайд хэллээ. Нэр хүндтэй холбоотой асуудал нь зөвхөн та бүхний мэргэжил гэхээсээ илүүтэй нийгэмд өөрөө итгэлгүй, эмзэг байдлыг үүсгээ байна. Тиймээс энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ?

Баримтаар нотлогдоогүй материалыг шүүх хэзээ ч хүлээн авдаггүй. Энэ бол маш том мэдэгдэл юм. Энэ чиглэлд ажиллах шаардлагатай. Шүүхийн процессыг шуурхайлах арга зам байна уу. Маш удаан байна.

Түүний асуултад, Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хариуллаа.