2017.05.12

О.Баасанхүү: Дайнгүй үед эх орноосоо урваж болох хэрэг үү?

Өнөөдөр /2017.05.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэд хэдэн асуудлын талаар хэлэлцэж байгаа билээ.

Хэлэлцүүлгийг үеэр УИХ-ын гишүүн сая батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалтыг хурцаар шүүмжиллээ.

О.БААСАНХҮҮ: ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙН НОЦТОЙ АСУУДАЛ

Сая батлагдсан эрүүгийн хуулиар хэрвээ гэрч нааштай хандвал ялаас чөлөөлөхтэй холбоотой зүйл баталчихсан. Хэргийн талаар бодит байдлыг мэдэж байгаа хүнийг л гэрч гэж хэлнэ.

Манайд байцаагч нар гэрчээр дуудаж байгаад эвгүй зүйл ярингуут сэжигтэн болгоод, сэжигтэн нь яллагдагч болоод, шүүх дээр очоод цагааддаг. Албадан ирүүлэх хугацаагаа өөрчилж, зөрчил маягаар оруулмаар байна.

19.1 дээр байгаа эх орноосоо урвах заалтыг дайны үед л хэрэглэх юм байна. 19.2,3,4 бол бие даасан хуулийн санкц учраас давхар зүйлчлэх боломжгүй. Яагаад гэвэл дайны биш үед урвасан учраас эх орноосоо урвагч биш гээд байна. Энэ бол ноцтой асуудал.