2019.04.25

О.Баасанхүүү: Шүүхээр гэм буруутай гэдгийг тогтоох боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа. 

Гэм буруутай, буруугүйг гагцхүү шүүх тогтооно. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байгаа биш үү? С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай ярьж байна? тэгэхээр үүнийг та бүхэн шийдэж чадсан уу?

Би Молекул Батбаяр, Бадамдамдин, Петро Чайна Дачин Тамсагийн хэрэг гээд хэд хэдэн хүний юмнуудыг судалж өгөх гэж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуудчихаад байна. Тэгэхээр би хууль санаачлах ёстой юу? эсвэл хулгай нарыг хараад сууж байх ёстой юу.

Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн үг үү? шүүхийн шийдвэр эцсийнх байх уу? Прокурор бол ялыг өгнө. Тэгэхээр прокурорын шийдвэр дотор яригдаж байгаа зүйлийг Шүүх өгч байгаа мэтээр оруулж ирж байгаа юм? Энэ арай өөр зүйл биш үү?