2022.06.17
Ц.Даваасүрэн: Энэ хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа учраас ул суурьтай хандаарай
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Энэ ноцтой хууль, хүний эрх, эрх чөлөөний асуудал хөндөгддөг. Хуулийн 18,22-т Үнийн хөөргөдөл, бараа материалын үнийг хэт өснө гэж худлаа ярьсан бол гэж байна. Үүнийг тодруулах хэрэгтэй. Жишээ нь би ирэх сард валют өснө гэж ХМХ-д ярилцлага өгчихвөл яах вэ. Бүлгийн дарга нар карт салгаж байгаа юм. "Дураараа аашлах" гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тухайлбал 20,18-ыг ойлгохдоо тусгай зөвшөөрөл авсан гээд нэг нөхөр хөдөө орон нутагт очиж энэ газрыг ухна гэдэг, орон нутгийн иргэд жагсаал цуглаан, хэрүүл, тэмцэл болоод хий буудах наад захын асуудал. Ийм тохиолдолд энэ хуулиар тухайн хүн шоронд суух юм байна гэж ойлгоод байгаа.
Иймд гишүүдийн саналыг няцаахаас илүү ойлголцож, зөв хууль гаргах ёстой. Энэ өөрчилж байгаа заалтаа маш сайн хараарай.Үг бүрийг хянаарай, нэг үгнээс бүх зүйл өөрчлөгдөх боломжтой. Хэтэрхий задлах хэрэг байсан уу. Сошиалаар Хөгжлийн банкны нөхдүүдийн хэргийг хөнгөлөх хууль орж ирлээ гээд явж байна. Албан тушаалын гэмт хэргийг залилан болголоо гэсэн мэдээлэл яваад байгаа.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn