УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.12

О.Баасанхүү: Эх орноосоо урвах хэргийн бодит байдлыг тогтоох нь хэцүү болж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бид батлах гээд байна.Горимын санал хэлмээр байна. Ирцээ аль болох бүтэн байлгахгүй бол цагдаа, прокурор шүүгч нь хүнийг шоронд хийх барих хорих баривчлах, ялангуяа хэргийн бодит байдлыг тогтоох нэрээр саатуулах гээд хүний эрхийг шууд зөрчдөг үйлдэл рүү орно л доо. Сая би гадаа дэд сайдад золтой л зодуулчихсангүй яагаад вэ гэхлээр би хэлж байсан юм.

Та нар эрүүгийн хуульд эх орноосоо урвах гэдгийг авчихсан байна. Зөвхөн дайны үед дайсны талд ажиллах юм бол урвасанд тооцно гэж энхийн цагт бол би тагнуул хийсэн гэхдээ эх орноосоо урваагүй л дээ, төрийн нууц задаллаа гэхдээ эх орноосоо урваагүй гэсэн байдалд хүрээд байна. Эх орноосоо урвах гэдэг асуудлын хэргийн бодит байдлыг тогтооход маш хүнд байдал үүснэ. Яагаад гэхээр найман жилийн ялтай зүйлчлэлээр явах гэж байна шүү дээ.