Ц.Гарамжав: Хуулийг дордуулж хэрэглэхгүй гэсэн заалтаа зөрчөөд байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
Эрүүгийн хэргийн тухайн зүйл анги нь хангалтгүй хязгаарлагдмал байснаасаа энэ олон хүнийг хэлмэгдүүлээд байсан юм уу? зориудаар буруу хэрэглэж олон иргэдээ хэлмэгдүүлж байсан уу судалгаа нь хэр хийгдсэн байсан бэ? Энэ зүйл ангиар нийгэмд хариуцлага тооцох шийтгэх явдал хэтэрхий хавтгайрсан байсан юм биш биз дээ.
Мөн иргэний эрх, хүний эрхийг хамгаалсан үндсэн хуулийг ч зөрчихөд хүргэсэн байсан гэж ойлгогдож байна. Эрүүгийн хууль болон иргэний хууль дээр аль аль дээр нь манай практикийг хараад байхад Үндсэн хуулинд заасан хуулийг дордуулж хэрэглэхгүй гэсэн заалтаа зөрчөөд байна. Хуулиудын хоорондын уялдаа холбоогүй зүйл ч зөндөө байна.
Холбоотой мэдээ
2020.05.19
2020.05.14
2020.05.08
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
Экспертийн байр суурь