2022.05.20

Ц.Туваан: Мөрийтэй тоглоомоос болж амьдралаа алдсан хүн маш олон байна

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Төрийн өмчит компаниудыг хувьчлах гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед ТӨК-ыг олшруулна гэж ярьж байна. Цаашдаа тоог нь нэмэх үү, хасах уу. Биржийн арилжааны  асуудал яригдаж байгаа юу. Мөн Казиногийн асуудал яригдаж байна. Үүнээс болж амьдралаа алдсан олон хүнийг мэднэ. Бооцоот тоглоомтой холбоотой их асуудал гардаг шүү. Иргэдийн төрдөө итгэх итгэл нь буурч байна. Санхүү, хуулийн дарамт их байна, үг хэлээ хэлэх эрх чөлөөнд халтай боллоо гэж ярьж байна. Үүнийг анзаарч байна уу.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn