Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.09.18

Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд энэ санг Хадгаламж зээлийн хоршоо шиг зүйл болох вий гэсэн болгоомжлол бийг санууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар санхүүгийн асуудал цэгцэрнэ. Тэгэхээр үүнд Монголбанк анхаарах ёстой. Хуулийг батлахыг дэмжиж байгаа” гэв. Харин Ж.Батзандан, Л.Энх-Амгалан нар мөн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Л.Энх-Амгалан гишүүн Монгол Улс Хөрөнгийн биржтэй гэж хэлэхэд ичмээр байгааг сануулж, хөрөнгийн зах зээлийг сэргээх ёстойг хэлсэн юм. Ийнхүү хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.