Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжлээ
Засгийн газраас өргөн барьсан хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг бичлэгээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Би Ардын намынхныг ойлгож байна. Цаг нь ирчихсэн учраас гарсан орон зай болгонд улстөр хийх гэж оролдоод байна.
Энэ хэр тааламжтайн бол. Сая Ө.Энхтүвшин гишүүн намын шийдвэр дагалаа гэж байхын. Та бүхэн хамтарсан засагт орохдоо л намынхаа шийдвэрийг дагасан ш дээ. Яг энэ утгаар ойлгож ярилцах ёстой ш дээ”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бидний өр замбараагаа алдлаа. Нэмээд МАН-ынхны буянаар бидний өр хяналтгүй болчихсон. Эд нар чинь өр нэмэхгүй гэж хэлээд хамтарчихаад 58.3 хувь болгосон.
Дээрээс нь Ж.Эрдэнэбат гэдэг Сангийн сайд нь орж ирээд хяналтгүйгээр өрийн босгоо явуулья гээд хууль оруулчихсан байгаа. Энэ их өрийг дарах нэг арга бол хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж амьд үлдэх ёстой юм шиг байгаан.
УИХ-ын Г.Баярсайхан “Гадаадын хөрөнгө оруулалт дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна гээд байгаан. Ер нь оруулж байгаа хуулиад нэлээд халгаатай хуулийн төслүүд орж байна.
Энэ хууль ч гэсэн батлагдлаа гэхэд онцын өөрчөлт гарахгүй. Авлигал, хээл хахууль, Төрийн өндөр албан тушаалтнууд, намуудын ганц сааж мөнгө олдог зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт болчихсон.