Р.Бурмаа: Уул уурхайн компаниудад тооцох хариуцлага дутмаг байна
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.09.18

Р.Бурмаа: Уул уурхайн компаниудад тооцох хариуцлага дутмаг байна

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон үүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:

Хөрөнгө оруулагчтай холбоотой маргаантай асуудал гарвал 30-45 хоногт шийдвэрлэхээр тусгасан нь арай давчуу байна. Мөн үүргээ биелүүлээгүй уул уурхайн компаниудад ямар хариуцлага хүлээх юм бэ.

30 сая төгрөгийн хариуцлага хүлээлгэхэд том үйл ажиллагаа явуулж буй компанид ямар ч хөшүүрэг болохгүй. Тэгээд баруун солгойгүй гэрчилгээ тараачих вий дээ гэсэн болгоомжлол байгаа дурьдлаа.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр түүний саналыг хүлээж авахаа мэдэгдлээ. Мөн маргаан шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт оруулж болно гэсэн юм.