2021.10.07

Б.Энхбаяр: Гадаадын хөрөнгө оруулагчийн визний асуудлыг зөвхөн эдийн засгийн нүдээр харж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

"Хэлж байгаа зарчмын саналтай санал нэг байна. Хувьдаа би болгоомжтой хандаж байна. Учир нь хөрөнгө оруулагч гадаадын иргэд болон түүний гэр бүлийн гишүүдэд олгодог олон удаагийн виз олгох асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх ёстой. 

Бид визний асуудал дээр хуулиа шинэчлэн баталсан. Цахим виз олгодог болсон. Хүндрэлийг нилээн хөнгөвчилсөн. Олон удаагийн визнээс болж монголд хөрөнгө оруулж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авч шүүж хэлэлцэх ёстой.

Манай улс түүхэн уламжлалтай, онцлог улс. Гадаадын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь 1 улсаас байгаа. Тиймээс визний асуудлыг эдийн засгийн нүдээр харж боломгүй байна. Тиймээс би хаалттай хэлэлцье гэж санал хэлсэн. Түр жуулчин гэх статустай байгаад энд хугацаагаа хэтрүүлэн ажилладаг хүмүүс их бий. Тэгээд албадан гаргадаг. Энэ хүмүүс байнгын визтэй болох гэж байна. Тиймээс олон талаас нь ярих нь зүйтэй."

Түүний асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn