2021.10.07

Б.Энх-Амгалан: Энэ асуудалыг сайн ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Энэ хуулийн үзэл баримтлалаас харахад Монгол улс хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр гадаад талдаа хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцод нэгдэн орсон. Мөн 43 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулсан. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нэг шалтгаан нь Корона вирус байна.

Тийм болохоор гадаадын хөрөнгө оруулалт оруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн татварын орчин дээр анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбараас хамааралтай байна гэж үзэж байна.Тайлбар дээрээс хархад нэгдүгээрт татварын бодлогоор, дараа нь хөрөнгө оруулагч нарыг дэмжих олон улсын чиг хандлагыг барья гэж байна. Тодорхой шалгуур байна.мөн визний асуудал орж ирсэн байна. Хөрөнгө оруулагч 2-оос доошгүй хүнд ажлын байр нэмэгдүүлсэн байна гэж байна. Нэг орчуулагч, нэг жолооч байхад л энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр 50 мянган доллар оруулаад байнгын оршин суух виз авна гэсэн энэ асуудлыг сайн бодож үзэх хэрэгтэй асуудал байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn