2021.07.08
Ж.Ганбаатар: Гишүүдийн барьсан хууль дээр сайн зүйлүүд орсон, харин энэ хууль хэрэгжээсэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Засгийн хууль дээр үндэслээд явсан бол зүгээр гэж харж байгаа. Гишүүдийн барьсан хууль Засгийн хуулиас өөр байгаа нь яам байгуулна, Шадар сайд энэ яамыг толгойлно. Яамны чиг үүрэг сайн гарсан, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй, даргын дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулна гэсэн үүнийг бодох хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллага байна гэснийг Төрийн захиргааны төв байгууллага байна гэж өөрчилж байна. Мэдээж гишүүдийн барьсан хууль дээр сайн зүйлүүд орсон. Харин энэ хууль хэрэгжээсэй. Улсын төлөө бодлого төлөвлөгөө гаргаад сайн ажиллах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn