Л.Энх-Амгалан: Засгийн газарт хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд хяналт тавих чухал төсөл болж байна
Төрийн байгуулалтын байнгын өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг. Тогтоол баталж байна. Энэ тогтоолоор УИХ улстөрийн хүсэл зорилгыг илэрхийлсэн, Засгийн газарт хугацаатай үүрэг өгсөн тогтоол батлагдаж гарч байна. Хамгийн гол гарц бол Үндсэн хууль дээрх заалт Монгол Улсын хөгжил тогтвортой, залгамж чанартай байх ёстой.
Одоогийн байгаа нөхцөл байдлыг дүгнэлт хийгээд харахад гурван талд салгаад тавьсан байна. Эдийн засгийн макро төлөвлөлтийг Сангийн яам дээр авсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүргүүдийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр нэг хэсгийг авчихсан. Шадар сайд концевцийн асуудлыг нь гурав хуваагаад өгсчихсөн. Энэ бүх бодлогууд чинь бүгдээрээ нэг газар зангидаж нэг яамны түвшинд, одоогийн байгаа яамнуудын түвшинд, Шадар сайдын хүрээнд хөгжлийн асуудал хариуцсан энэ хэлбэрээрээ явах нь бусад улс орнуудын хамгийн сайн жишиг байдаг.