Ж.Бат-Эрдэнэ: Улсын хөгжил тогтвортой явах боломжийг энэ хуулиар гарган ирж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн шинэ заалт нь бидний Үндсэн хуульд хийсэн том халхам гэж үзэж байна. Улс орны хөгжлийг урт хугацаатай харж байдаг, хөгжил тогтвортой байдаг ийм бодлогыг аваад явах ёстой. Энэ бол түлхүүр болсон гол хууль юм. Байнгын хорооны хуралдаанаар илүү төгөлдөршиж явах шаардлагатай.
Одоо бол зарим яам толгойлж байгаа сайдаасаа хамаарч харилцан адилгүй үйл ажиллагаатай болсон байна. Эхний дөрвөн жилд яам, хүнээсээ шалтгаалж нэг салбараа илүү авч явах байдаг ч юм уу харилцан адилгүй болчоод байна.
Тиймээс энэхүү хуулийнхаа дагуу бүх яамдыг тав, таван жилээр харсан том төлөвлөлтийн бий болгох, улсын хөгжил тогтвортой явах боломжийг гарган ирж байгаа юм. Цаашдаа улам төгөлдөржүүлээд явах боломж байгаа.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
ТББХ-ны хуралдаан