2020.04.17

Ц.Цогзолмаа: Хөгжлийн бодлогын гол зорилт нь амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Хуулийн төслийг санаачлахдаа Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлсэн байх. Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөртэй хэр уялдуулж хийсэн бэ. Орон нутгийн онцлогийг хэр зэрэг харгалзсан бэ. Сумандаа сайхан амьдрах хотоос алслагдмал амьдарч байгаа иргэдэд хүртээмж яаж сайжрах вэ.

Хөгжлийн бодлогын гол зорилт нь иргэн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Хот хөдөөгийн ялгааг арилгах асуудал хэр туссан бэ?  Тухайн газар нутгийн онцлогийг хэрхэн тооцож хөгжлийн бодлогыг төлөвлөсөн бэ?

Төрийн бодлогын залгамж халаа их чухал. Дөрвөн жилийн хугацаатай бодлоготой байх нь өнөөдрийг хүртэл залгамж халаагүй байсныг илтгэж байна. Дэлхий ертөнц дижитал болж байгаа учраас энэ чиглэлд ч гэсэн хүний нөөцөө бэлтгэх талаар ч тусгах нь зүйтэй гэж бодож байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.