О.Баасанхүү: Хөгжлийн бодлого буруу байсан гэж ярьж байгаа чинь шившиг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
30 жил явж ирсэн бодлого буруу байгаагүй. Маш сайнмзөв бодлого байсан. Харин хэрэгжүүлж байсан хүмүүс нь буруу байсан. Та нар хар даа. Хэдэн Ерөнхийлөгч чинь, хэдэн Ерөнхий сайд шоронгийн хаалга татах гэж байна.
1990 оноос өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг зөв байсан юм байна гэж яриад байна. Үгүй буруу байсан. Тэр үед ёс зүйтэй байсан.
Танай намын буруутайгаас болоод өнөөдөр ядуурал өндөр байна. Хөгжлийн бодлого буруу байсан гээд одоо ярьж байгаа чинь ичмээр шившиг. Хууль гээд байгаа зүйл чинь 567 цаас гаргасан байна.
567 цаасанд чинь буруу байхгүй. Хэрэгжүүлэхдээ зөв хэрэгжүүлэхгүй яасан юм бэ. Хэрэгжүүлдэг хүмүүст нь асуудал байсан.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
ТББХ-ны хуралдаан