2020.04.14

Н.Амарзаяа: Төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын гурвалсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.14/ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль тогтоомж дээр яагаад Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг иш үндэс болгоогүй вэ? Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар Монгол улс өнөөдөр яаж хөгжих вэ? Маргааш ямар хөгжлийн гарц боломж гарц ирэх вэ гэдэг дээр тулгуурлаж энэ хууль эрх зүйн баримт бичиг гарч ирнэ гэж бодож байгаа.

Энэ хуулин дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг л онцолсон байна. Төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын гурвалсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх хэрэгтэй. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.