2021.07.08
С.Бямбацогт: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төсөв байх ёстой уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Үндсэн хуульд шинэ заалт ороод ирсэн, шинэ хуультай болсон би сайн ойлгохгүй байна гэж байгаа. Үүнтэй адилхан Засгийн газрын гишүүд, Үндэсний хөгжлийн газрынхан энэ Хөгжлийн бодлого төлөвлөлт гэж юу юм болоо гэж ойлгодог юм болов уу, үгүй юу? Энэ хууль хэрэгтэй юу, үгүй юу?
УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлаад 2020 оны 5 сарын 7-нд 45-р тогтоол хэрэгжүүл гэж тогтоол баталж өгсөн. Гэтэл энэ тогтоол хэрэгждэггүй. Тэгээд 2021 оны 1-р сарын 21-ны өдөр дахиад энэ хуулийг хэрэгжүүл гээд тогтоол баталж өгсөн. Үндэсний хөгжлийн газрын дарга Батжаргал, Дэд дарга Дөлгөөн хоёроос яг тодорхой асууя. Энэ 10-р тогтоолын 2,4 дахь заалтууд хэрэгжиж байгаа юу?
Сангийн яамнаас асууя. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлогын бичиг баримтууд үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсөв байх ёстой юм уу? Эсвэл төсөв маань дарга дагасан, хэн нэгэн эрх мэдэлтэнд тал зассан бодлогогүй төсөв байх ёстой юм уу? Өөрөөр хэлбэл Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн төсөв байх ёстой юу, үгүй юу?
Төсвийн тухай хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүл гэж бид үүрэг өгөөд байдаг, одоо нийцүүлж оруулж ирж байна уу? Төсвийн хууль нь том уу, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль нь том уу?
Хуулийг сурталчилах, таниулах талаарх ажлуудыг яаж хэрэгжүүлэх вэ? 1990 оноос өмнө Улсын төлөвлөгөөний комисс гэж байсан. Үнэхээр ажил хийдэг, бүх бодлогыг зангиддаг, Монгол Улсыг хөгжүүлэхэд эрчимтэй ажлууд хийгддэг байсан. 1990 оноос хойш 30 жил Хөгжлийн бодлого, төлөвлөлт гэдэг үгүүдийг мартсан, одоо 30 жилийн дараа шинээр гараад ирэхээр төлөвлөлт, бодлого, хөгжлийн загвар гэж юу вэ гэдэг юмыг огт ойлгодоггүй байдалтай байна. Үүнийг яаж ойлгуулах вэ? Энэ тал дээр ЗГХЭГ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Энэ талаар сайд, засаг дарга нарт хэлээд байхад ойлголтгүй байна.
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодруулга хийлээ:
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn