2021.01.19
Ж.Ганбаатар: Ажлын хэсэг сайн ажилласан байна
Төрийн байгуулалтын байнгын өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Биелэлт талаас нь, ажлыг дуусгах талаас нь сайн анхаарах хэрэгтэй. УИХ-ын гол ажил бол хууль батлахаас гадна, хуулийн биелэлтэнд нь хяналт тавих ажил нэлээн орхигдож байна. Үүнийг хийдэг шүү гэдгийг гүйцэтгэх засаглалд сайн ойлгуулах хэрэгтэй. Өмнө нь ийм дадал дуршил байхгүй юм шиг байна лээ. Тийм учраас аль аль шатандаа УИХ гэдэг байгууллага хуулийнхаа хяналтанд нь биелэлт тавьдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт даргад баярлалаа. Маш сайн ажилласан байна.