2021.01.21

Ж.Ганбаатар: Салбарууд төрөөс татаас авч байгаа үед хөгжил явагдахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн Үндсэн хуулийн заалт яаж хамгаалагдах вэ? Хөгжлийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой заалт байгаа. Үүний дагуу хамаагүй өөрчлөлт орох вий. Одоо бүх салбар төр анхаараач, дэмжээч гэдэг болсон. Төрөөс татаас авч байгаа энэ зүйл хөгжлийн бодлогод маш том сөрөг нөлөө үзүүлж байна. Боддог, хийдэг эцсийн гүйцэтгэлийн хардаг хүмүүс цөөрч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монгол улс төрийн бодлоготой байх гэж үе үеийн удирдлагууд анхаарч ирсэн. Гэхдээ ялсан нам энэ бодлогыг дураараа өөрчилдөг болсон. Үүнийг засах гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг зөрчвөл Үндсэн хуулийн хариуцлага хүлээдэг байх заалт орж ирсэн.Ингэснээр төрийн бодлого тогтвортой болно гэж харж байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn