Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2016.09.01

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Аюулгүй байдал гадаад бодлоыгн байнгын хорооны хуралдаанар  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын танилцуулгыг сонсов.

Хөтөлбөр 5 бүлэг 381 заалттай бөгөөд хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар хөтөлбөрийн төслийн 2.118 дахь заалтыг 5.6.2 болгон “дэд бүтцийн” гэсний өмнө “эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд” гэж нэмэх, мөн төслийн 5.6.1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийг 5.6.3 дахь заалт болгох, 5.6.3 дахь заалтын БНСУ гэсний дараа БНТУ /Турк/ гэж нэмэх зэрэг саналуудыг гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсаны дараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ