2016.09.07

Д.Эрдэнэбат: Чухал заалт хассан байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байна. Түүний нэг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат бөгөөд тэрээр чуулганы танхимд "Нэг заалт хассан байна. Хасах ёсгүй заалт байсан" юм гэсээр үгээ хэлж эхэллээ. 

Тэрээр Засгийн газрын хөтөлбөрт, "Сурагчдад эх орноо хайрлах, хүрээлэн буй орчноо хамгаалах мэдлэг, хүмүүжил олгоно" гэсэн чухал заалтыг хасч оруулж ирснийг дурдаад энэ заалтыг хасахгүй, үлдээх саналтай байгаагаа хэллээ.