2020.08.27
Л.Энх-Амгалан: Тогтоолын төслүүдэд ажил хэрэгч саналуудаа тусгах боломж бий
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар Монгол Улсын Загсийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг бид анх удаа баталж байна. Үүнийг боловсруулах хугацаа ч маш бага байсан. УИХ-д оруулж ирээд бид үндсэндээ 7 хоног л ажиллаж байна. 1 жилийн төсвийг батлахдаа 2 сар хэлэлцдэг. 1 жилийн төсвийг 2 сар хэлэлцдэг хэрнээ улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг 7 хоног хэлэлцэж байгаа учраас сайжруулах нэмж засварлах бололцоо бий.
Төр өөрийн ажлаа хийгээд заавал бүх ажлыг төр оролцохгүйгээр мэргэжлийн холбоодоор зарим чиг үүргээ гүйцэтгүүлэх боломжтой. Энэ тогтоолд орсон. Иймэрхүү ажил хэрэгч санал гаргасан гишүүдийн саналыг тухай бүрт нь авч тусгах боломжтой.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26