2020.08.27
С.Ганбаатар: Засаглалын бүх шатанд төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох шаардлагатай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар Монгол Улсын Загсийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Засаглалын бүх шатанд төр иргэн хувийн хэвшлийн түншлэл гэдэг үг МАН-ын хувьд социал демократ үзэл буюу нийгмийн зөвшилцөл гэдэг үг энэ зуунд хамгийн их моданд орж байгаа зүйл шүү. Хууль бол нийгмийн гэрээ юм. Хуульдаа 3 талт гэрээ, механизм гэж байдаг. Орон нутаг, салбарт байдаг.
Даатгал төлөгчийн төлөөлөл 00 байх тусам зарцуулах, дур зоргоороо авирлагчид их байна гэсэн үг. Тиймээс татвар төлөгч, бизнес эрхлэгчдийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх процесстоо хүчтэй оролцуулж байвал энд сууж байгаа дарга нар хардуулахгүй, муулуулахгүй байх магадлал ихсэнэ. Иргэний нийгэм бизнес эрхлэгчдийн байгууллагыг засаглалдаа түлхүү оролцуулья гэсэн социал демократ үзлийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна."
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26