Ц.Даваасүрэн: Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдын асуудал сөхөгддөг байдалд цэг тавих цаг болсон
Лхагва гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэн.
Энэ үеэр гишүүд тус хөтөлбөрийн "Засаглалын бодлого" бүлэгт тусгасан төрийн албан хаагчдын талаар баримтлах бодлогод ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэрээр дараах санал санаачилгыг гарсан юм.
Төрийн албаны тухай хууль байна уу байна. Гэтэл төрийн албан хаагчдын халаа, сэлгээ байсаар л байна. МАН өмнө нь цөөнх байхдаа энэ хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө идэвхтэй оролцдог байсан. Одоо олонх болсныхоо дараа асуудалд яаж хандаж байгааг бид бүгд харж байна.
Миний бодлоор Төрийн албаны зөвлөл нь Үндсэн хуулийн цэц шиг өндөр босготой байх хэрэгтэй. Төрийн албаны дарга ч өндөр босготой, удаан хугацаагаар томилдог, маш тогтвортой албан тушаал байх хэрэгтэй. Ингээд тус зөвлөл төрийн албан хаагчдын халаа, сэлгээний асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргадаг байх нь зөв.
Төрийн албан хаагчид шүүхэд хандах шаардлагагүй, зөвлөлдөө ханддаг тогтолцоо руу шилжвэл өнөөгийн байдал цэгцэрнэ.
Одоо бол 2-4 жилийн давтамжтайгаар төрийн албанд өөрчлөлт орж байна. Энэ нь нэг талаас, улс төрчдийн ёс зүйтэй холбоотой. Нөгөө талаар, хуульд байх ёстой гол механизмыг тусгаж өгөөгүйтэй ч холбоотой байх.
Төрийн албыг тогтвортой байлгах тал дээр бид бүгд улс төрийн зөвшилцөлд хүрч, түүнийгээ хуульд тусгаж өгөх хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдын асуудал сөхөгддөг энэ байдалд цэг тавих цаг болсон.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26