Ё.Баатарбилэг гишүүн ШУ дүрслэх урлаг, уламжлалт урлахуй ухааныг хөгжүүлэх талаар заалт оруулах санал гаргалаа
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Шинжлэх ухааны салбартаа анхаарал хандуулах ёстойг Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэх үед санууллаа.
Тэрээр мөрийн хөтөлбөрт ШУ-ны салбартай холбоотой тусгасан заалтуудыг уншаад "ердөө ийм хэдхэн л зүйл тусаж, улстөрчид сонгуулд орохдоо эрдэмтэн судлаачдаа дэмжинэ, эсвэл би ном унших дуртай гэж эрдэмтэй хүний дүр эсгэдэг. Тэгсэн мөртлөө яг эрдэмтэн судлаачдаа дэмжих, шинжилгээ судалгааныхан ажлыг амьдралд нийцүүлж, хэрэгжүүлж байгаа зүйл алга байна. Гадны эрдэмтэдийг Монголд авчирч лекц уншуулаад шагшаад байдаг. Гэтэл Монгол эрдэмтэд нь гадны улсад очиод шагшагдаад байдаг" гээд энэ асуудлыг холбогдох байнгын хороо дээр анхаарч ярих ёстойг хэллээ.
Тэрээр мөн "дүрслэх урлаг, уламжлалт урлахуй ухааныг хөгжүүлж гадаад, дотоодод түгээн сурталчилах гэсэн заалт оруулах санал гаргасан юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар огт байхгүй байгаа. Дэлхийд монголыг таниулдаг зүйл бол дүрслэх урлаг болон уламжлалт урлахуй ухаанууд байдаг. Тиймээс энэ саналыг дэмжээрэй" хэмээн гишүүдээс хүслээ.
Харин санал хураахад гишүүдийн 51.1 хувь нь дэмжсэнгүй.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26