Хятадын засгийн газраас буцалтгүй тусламж нэрээр дахин их хэмжээний зээл авч нэг талын хэт хараат болох уу
Мөрөөдлийн төсөл харагдаж байна.
Хаанаас мөнгө олж энэ эдийн засгийг эрүүлжүүлэх вэ,
Бидэнд байгаар арга бол Оюу толгой 34% зарах уу, эсвэл дахиад бонд гаргах уу, бонд гаргах боломжгүй, тиймээс дахиад Хятадуудаас мөнгө авах гээд явж байна.
Энэ удаа Стэнд бай хөтөлбөрөөр явах юм уу, эсвэл Хятадын засгийн газраас буцалтгүй тусламж нэрээр дахин их хэмжээний зээл авч нэг талын хэт хараат болох уу гэдгээ шийдэх хэрэгтэй.
Сангийн сайд 20 мян хүн ажилгүй болгоно гэж хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Ингэж болохгүй л дээ.
Хүний амьжиргаанаас нь салгах биш олон мянган хүнийг ажилтай орлоготой болгож байж энэ улс хөгжинө.
29 тэрбум төгрөг хэрэгтэй гэж ярьж байна. Энийг олохын тулд наад захын авлигын мөнгөнүүдээ буцааж татаачээ, томоохон төслүүдийн мөнгөнүүдийг оруулж болохгүй юү, Оюутолгой төслийн долларыг яагаад монголын банкаараа дамжуулж оруулахгүй байгаа вэ, өнөөдөр бид Оюутолгойн борлуулалтыг хянаж чадахгүй байна.
Гарч байгаа бүх мөнгийг Монгол банкиар дамжуулах ёстой.
МАН-хан маань мөрийн хөтөлбөртөө залуучууд, хүүхдүүдийг нэгдүгээрт тавина гэж гарч ирчхээд хүүхэд хамгааллын тухай хуулиасаа 5 жил татгалзчихлаа. Хүүхдийн мөнгөнөөсөө хүртэл татгалзаад явчихаар баян ядуу хүүхэд гэж ярихаа болиод хүүхэд бүрт ижил хандъя.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26