Өнгөрснийг битгий ярь гэж ам хаахаа болиоч, үнэнээс зугтах тусам хүндэрдэг шүү
Бий болсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээллэхээр харлууллаа л гэх юм, улстөржлөө л гэх юм. Үнэнийг хэлж болдоггүй л төр барьж байгаа юм байна даа.
2013 онд дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялгын үнэ хөдлөөгүй хэвийн байж байх үед тэр үеийн удирдлагуудын буруугаас болж эдийн засгийн хямрал нүүрэлхээр нь ээлжит бус чуулган зарлаж хуралдуулж байсан. Тэгэхэд мөн л бүх юм хэвийн байгаа та нар харлууллаа гэсээр байгаад бүх юмыг баллаад хаясан.
Мөнгөний бодлого чинь буруу байна гэж 4 жил дуугарсан хүн би сууж байна.
Аливаа амьдрал, он цагийн хэлхээс чинь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн 3 цагийн хэлхээс дээр тогтдог юм. Цаашдаа энийг яринаа, ярьж байж дахин завхрал үүсэхээс сэргийлнэ шүү.
Эдийн засгийн хямрлаас гарах төлөвлөгөө хэзээ хэлэлцэж УИХ-д оруулж ирэх вэ, хугацаа алдамгүй байна.
17% өсөлттэй байсан эдийн засгийг 1.5%-д унгачихаад, 3 тэрбум долларын нөөцтэй байсан банкыг хасах 1,5 болгочихоод, бүх аж ахуй нэгжийг дампууруулчихаад энэ талаар битгий ярь гээд байдаг чинь ямар учиртай юм.
Бодит үнэнийг нуугаад байвал цаашид улам даамжирна шүү.
Эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн нь үнэн.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26