Л.Энх-Амгалан: Төсвийн хөрөнгө оруулалтыг зориулалтынх нь дагуу зарцуулахгүй бол хууль зөрчинө
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
“ХСҮТ-ийн дэргэд “Энэрмед” ХХК-ийн төслийн хүрээнд баригдаж байгаа барилга байгууламжтай холбоотой юм. 2018 оны 9 сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулах арга хэмжээтэй холбоотой захирамж гарсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ байгуулах үүрэг болгож гэрээгээ байгуулсан. Төрийн хүлээх үүрэг нь 2020 оны төсвийн тухай хуульд тус төвийн тоног төхөөрөмжийн зардал 5,9 тэрбум, үйл ажиллагааны урсгал зардал 6,7 тэрбум төгрөгийг УИХ-аас баталсан. Гэтэл тодотголд энэ төсвийн зориулалтыг өөрчлөхөөр орж ирсэн байна. ЭМ-ийн сайд та ингэж болохгүй хууль зөрчинө. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрхэд халдана. УИХ-аас хөрөнгө оруулалтын дүн, зориулалтыг баталдаг. Хавдрын эмнэлэг хамгийн их ачаалалтай байдаг. Гэтэл төр хөрөнгө оруулалтыг нь баталчихаад байхад зориулалтыг нь өөрчилнө гээд байгааг ойлгохгүй байна.
Харин би үүнийг тогтоолын төсөлд ...2020 оны төсвийн тухай хуульд ХСҮТ-ийн хөрөнгө оруулах тоног төхөөрөмжийн хөрөнгө оруултаын зардалд 5,9 тэрбум төгрөг, үйл ажиллагааны урсгалт зардалд 6,7 тэрбум төгрөгөөр баталсан санхүүжилтийг төсвийн хуульд заасан зохицуулалтаар ашиглана. гэж оруулмаар байна. Төр хувийн хэвшилтэй гэрээ байгуулаад, хөрөнгө оруулалтын төсвөө батлуулж авчихаад зориулалтыг нь өөрчилж байгааг ойлгохгүй байна. Д.Сарангэрэл сайд тухайн үед батлуулсан сайд нь юм. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахгүй бол хууль зөрчинө.”
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.19
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан