Эдийн засгийг битгий улстөржүүлээд байгаачээ
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого гэж нэрэлчихээд ерөнхий бодлогуудаа оруулчихсан байна. Онцгой бодлого гэдэг бол хамгийн нэгдүгээрт хугацаа тодорхой байх хэрэгтэй.
Энэ хөтөлбөр дотор бид яаж орлого олох гээд байгаа юм бэ гэдэг ерөөсөө байхгүй байна.
Эдийн засгийн хүндрэлд танай манай намын асуудал байхгүй.
Нэг тулгууртай эдийн засагтай байсан, уул уурхайгаас хамааралтай байсан. Уул уурхайн үнэ өндөр байхад бид баахан балхалзсан.
Өнөөдөр уул уурхайн үнэ 2012 оныхтой харьцуулахад 4-5 дахин уначихсан шүү дээ.
Гадны хөрөнгө оруулагчид монголд ашиггүй болохоор гараад явчихсан хамгийн энгийн ойлголт.
Харин энэ огцом хүндрэлийн үед бид ямар арга замаар явах вэ гэдгээ л олон талаас нь сайн харах хэрэгтэй.
АН-ын хувьд зээлийн бодлогоо мөнгөний бодлоготой яаж уялдуулах вэ, ажлын байраа яаж хадгалж үлдэх вэ, орлогыг яаж тогтвортой байлгах вэ, нийгмийн халамжийг яаж танахгүй байх вэ гэдэг бодлогыг л барьсан.
Эдийн засгийг битгий улстөржүүлээд байгаачээ.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26