Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц барихгүй юм бол хараат байдлаас гарч чадахгүй
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барина гэж заасны дагуу гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
"1996 онд Азийн хөгжлийн банк 100 сая ам.доллар гаргаад Дэлхийн банк 100 сая ам.доллар гаргаад хэрэгжүүлэхээр болсныг Оросын талаас хязгаарлалт тавьсан. 2000 оны дундуур Хятадын зээлийн асуудал яригдахад гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр зогссон. Яагаад ингэж зогсоогоод байдаг вэ гэхээр эрчим хүчний аюулгүй байдлын тухай асуудал. Энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд хэлэхэд, 1990 оны эхэн үеэр цахилгаан шугам тасарч байсан. Үүнээс болж цахилгааны байнгын хязгаарлалт хийдэг байсан.
Одоо ОХУ-ын шугам тасрахад 1990 оны тухайн үеийн байдал давтагдана. 3-4 дулааны цахилгаан станц барилаа ч ОХУ-ын хамаарлаас гарахгүй. Хараат байдлаас яаж гарах уу гэхээр дулааны биш усан цахилгаан станц барьснаар гарч чадна.
ТЭЦ III бол өдөрт 100 гаруй вагон нүүрс шатааж байна. Нэг блокийг асаахын тулд 8 цаг зарцуулж байна. Цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч чадахгүй 20 орчим жил болсон байна. 220 кв-ын шугамаар л бид цахилгаан, дулаанаар хангагдаж байна."
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26