2020.08.24
Б.Энх-Амгалан: Цахилгааны эх үүсвэрийг шийдэхгүйгээр хязгаар нутагт үйлдвэржилт хөгжүүлэх боломжгүй
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
Зах хязгаарын аймаг, сумдын хөгжлийн анхаарах цаг болсон. Хот руу нүүх хөдөлгөөний бууруулж, зах хязгаарыг эзэнтэй болгоё гэвэл Мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа заавал хийх ёстой. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэх ажил их чухал байгаа юм. Говь-Алтай аймагт цементийн үйлдвэр, Төмөр боловсруулах үйлдвэр, Хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулах ёстой. Бүгд мөрийн хөтөлбөрт байгаа. Эдгээр үйлдвэрүүдийг байгуулахын тулд цахилгааны эх үүсвэр хэрэгтэй. Тэгэхээр Ховдын Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг яаралтай ашиглалтад оруулах асуудал дээр Түлш,Эрчим хүчний сайд анхаарч явуулмаар байгаа юм. Хэрэв эдгээр ажлууд хийгдэхгүй бол үйлдвэрлэлийн тухай яриад хэрэггүй. Цахилгааны эх үүсвэрийг үйлдвэрлэл хөгжинө. Тиймээс үүнийг анхаарч, түргэвчлээч ээ.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2016
09.13
2016
09.12
2016
09.12
2016
09.12
2016
09.08
2016
09.08
2016
09.08
2016
09.07
2016
09.02
БОХХААБХ-ны хуралдаан
2016
08.26