Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
2020.08.28

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар  “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Хуулийн төсөлийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнбат танилцууллаа. 


Төсөлтэй холбоотойгоор санал хэлэх гишүүн байхгүй байсан тул санал хураалт явуулж, олонхийн дэмжлэгээр тогтоолын төсөл батлагдлаа.

Засгийн газар энэхүү төслийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудаас санал авч боловсруулсан байна.