2022.10.25
Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөлөөс гаргасан судалгаатай холбоотой нэмэлт тодруулга авсан уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.10.25/-ны өдрийн хуралдаанаар "Төрийн албаны тухай хууль"-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Улсын хэмжээнд 1300 орчим сумын тамгын газрын орон тоо байна гэсэн судалгааг төрийн албаны зөвлөлөөс өгсөн байна. Хууль санаачлагчид энэ төрийн албаны зөвлөлөөс гаргасан судалгаатай холбоотой тодруулга юм уу, нэмэлт судалгаа хийгдсэн болов уу.
Ямар шалтгаантайгаар орон нутагт тэр дундаа сумын тамгын газарт төрийн захиргааны ажилтнуудын орон тооны илүүдэлтэй, хүмүүс очиж ажиллахгүй болон боловсон хүчний дутагдалтай байгаа гэсэн судалгаа байна. Үүн дээр хариулт өгнө үү?
Хоёрт, Орон нутгийн нэмэгдэл, цалингийн урамшуулал хоёр чинь өөр шүү дээ. Үүний ялгааг заагийг тодорхой хэлнэ үү.
Гуравт. Сумын тамгын хэчнээн хүн ажиллаад байгаа юм. Үүн дээр судалгаа байна уу. Дөнгөж төгссөн хүүхдүүдэд сумын тамгын газар Төрийн захиргааны албанд ажиллах орчинг бүрдүүлж өгье хэмээн яриад байгаа. ТЗА-нд тавигдах шаардлагадаа гурван жил ажиласан бол авна гээд байгаа. Үүнийг хавар цуцалсан. Эдгээр хүмүүс урамшуулал болон дэмжлэгийг бодитоор үзүүлэх хэрэгтэй байна. Ингэсний дүнд хөдөө орон нутагт шилжин ажиллах, сонирхлыг төрүүлэх, төвлөрлийг сааруулах ажил чинь биеллээ олох юм биш үү.
Түүний асуултад, С.Чинзориг гишүүн хариуллаа