2021.10.22

Г.Амартүвшин: Хувь хүний зан төлвийг хуульчлах боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. гэхдээ хувь хүний зан төлөвийг хуульчилж болох уу? гэсэн болгоомжлол байна. Ер нь Ё.Баатарбилэг гишүүний оруулж ирсэн хуулийг нэгтгээд хэлэлцүүл дээр гэсэн саналтай байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариуллаа.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn