2017.10.27

О.Баасанхүү: Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой

УИХ-ын чуулганаар Төрийн албан хаагчдын тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд төрийн албан хаагчдын хаалаа, сэлгээ, үндэслэлгүй халах асуудлыг хөндөж тавьж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлаар асуулт асуулаа. 

О.Баасанхүү: Төрийн албаны зөвлөлийг хэрхэн чадвхижуулах вэ?

Төрийн албан хаагчдыг хууль бус ажлаас халсан  гэсэн шийдвэр шүүхээс гарчихаад байхад ажилд нь эргүүлэн авдаггүй. Эсвэл ажилд нь эргүүлэн авчихаад 7 хоногийн дотор эргүүлээд халчихдаг. Ингээд эсэргүүцээд явахаар цагдаа, хуулиар сүрдүүлж айлгадаг. Энэ хууль батлагдсанаар энэ зөрчил арилах уу? Ийм нөхцөлд Төрийн албаны зөвлөл ажил нь буцааж авахгүй байгаа тэр даргыг нь халчихаж болохгүй юу? Шүүхдэлт  маш их байна. 5 удаа шүүхдсэн хүн Завхан аймагт байна.

Манай Эрдэнэтэд 4 удаа шүүхдэж байгаа хүн байна. 2 удаагийн шүүхдэлт бол хавтгай болсон.

Төрийн нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалуудыг төрийн албаны зөвлөл улстөрийн намын захиалгаар томилдог.  Төрийн албаны зөвлөлийг хэрхэн чадавхижуулах вэ?

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хариулав: Хуульд шалгуурыг нарийвчлаж өгсөн

"Энэ төсөлд төрийн албан хаагчдын шалгууруудыг их нарийвчлаж өгсөн. Баасанхүү гишүүний хэлээд байгаа танил, садангаа ажилд ордог асуудлыг цэгцлэхийн тулд шалгуурыг өндөр болгосон. Хэн ч байсан хуульд заасан шалгууруудыг л хангах ёстой. Хэрэв шалгуур хангаагүй хүнийг ажилд авсан бол ажилд авсан хүн нь халагдана.