2017.05.04

Д.Гантулга: Төрийн албаны хуульд улс төрийн нам харгалзахгүй тогтвортой байх талаар яаж оруулсан бэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

Улс төрийн алба, төрийн жинхэнэ алба хоёрынхоо зааг ялгааг тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж улс төрийн сонгуульд дараа бүрдсэн Засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд тодорхой албан тушаалуудыг томилж  байгаа. Гэхдээ агентлаг, газар,  хэлтсийн дарга зэрэг албан тушаалтнуудыг төрийн жинхэнэ албан хаагч гэчхээд томилж, солих гэдэг. Үүнээс үүдээд нийгэмд төрийн албаныхныг нэр хүнд унах асуудлууд үүсдэг. Хуулийн төсөлд дээр энэ чиглэлийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа. вэ?