2022.11.04

Ё.Баатарбилэг: Баян-Өлгий, Дархан, Дорнод, Дорноговьд төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо яагаад их байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төрийн албаны зөвлөлөөс 11 дүгээр сарын 2-ны өдрөөр орон тооны мэдээлэл авсан. Сул орон тоонууд сумдын Тамгын газар, нийтдээ аймаг сумдын төвийн ТГ-ын ИХТ-ын орон тоо 1238 аас 810 нь сумын тамгын газрын албан тушаалтнууд байна. Үүнийг анхнаас нь дэмжээд явсан.

Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь гэсэн аймгууд дээр 100-аад төрийн албан хаагчид, төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо байгаа. Бусад аймгууд дээр цөөн тооны албан тушаалтнууд, аймгийн төвийн сумын сул орон тоо байна.

Төрийн албаны зөвлөл дээр судалгаа юу байдаг юм. Нэр дурдсан 4 аймаг дээр яагаад ийм их сул орон тоо байна. бараг Тамгын газрынх нь тал нь байхгүй. Үүн дээр хариулт хэлнэ үү.

Миний санал, төслийг орж ирсэн хувилбараар нь батлаад эхний ээлжид сумдын Тг-ын сул орон тоон дээрх ажилтнуудаа тасралтгүй ажилласан болон хөдөө сумдын гэдгээр нь явуулах хэрэгтэй. Төрийн албаны зөвлөл үүн дээр хариулт өгнө үү.

Түүний асуултад, Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат хариулт өглөө